НЭТКАПИТАЛ ҮЦК ХХК

Нэткапитал Санхүүгийн Нэгдлийн бүрэлдэхүүн компани бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг үнэт цаасны компани. Бид андеррайтинг, үнэт цаасны зуучлалын чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг.

Компанийн тухай

Нэткапитал ҮЦК нь хөрөнгө босгох шаардлагатай компаниуд болон хөрөнгөө өсгөх сонирхолтой хөрөнгө оруулагчдыг зохицуулалттай зах зээл дээр холбож ажилладаг. Бондын хөтөлбөрийг бүтэцжүүлэхээс эхлээд бонд гаргах, байршуулах, купоны төлөлтийг зохион байгуулах хүртэлх бүх шатыг нэг баг бүрэн хариуцдаг.

Данс нээхээс арилжаа хийх хүртэлх бүх үйлдэл манай цахим арилжааны систем болон гар утасны аппликэйшнээр бүрэн цахимаар хийгдэнэ.

Тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй мэдээллийг Нийцэл хуудаснаас үзнэ үү.

Бидний баримталдаг зарчим

Зохицуулалт дор

Үйл ажиллагаа бүр Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн хүрээнд, дотоод нийцлийн хяналттай явагдана. Нийтлэгдэх мэдээлэл бүр урьдчилсан хяналтаар ордог.

Ил тод мэдээлэл

Аль хөтөлбөр батлагдсан, аль бонд нээлттэй, купон хэзээ төлөгдөх — бондын самбар дээр нээлттэй харагдана. Нөхцөлийг албан ёсны баримт бичгээр баталгаажуулж өгдөг.

Хугацаандаа хийгддэг төлөлт

Андеррайтерийн хувьд купоны төлөлтийг ҮЦТХТ-ээр дамжуулан зохион байгуулдаг бөгөөд өнөөдрийг хүртэл бүх төлөлт хугацаандаа хийгдсэн.

Харилцагч төвтэй

Хөрөнгө босгох хүсэлтэд ажлын 2 хоногийн дотор эргэн холбогдож, анхны уулзалт болон урьдчилсан тооцоог төлбөргүй хийдэг.

Хамт олон

Манай баг андеррайтинг, брокерийн үйлчилгээ, нийцэл хяналтын чиглэлээр дагнасан мэргэжилтнүүдээс бүрддэг. Хөрөнгийн зах зээлийн газар нь бондын хөтөлбөрийн бүтэн амьдралын мөчлөгийг — бүтэцжүүлэлт, бүртгэл, байршуулалт, купоны төлөлт — нэг цэгээс хариуцан ажилладаг.

О. Дандар

Гүйцэтгэх захирал

dandar.o@netgroup.mn

Ц. Бямбаахүү

Арилжаа, борлуулалт хариуцсан захирал

byambaakhuu.ts@netgroup.mn

Г. Билгүүн

Арилжаа, борлуулалт хариуцсан захирал

bilguun.g@netgroup.mn

Х. Онон

Андеррайтер хариуцсан захирал

onon.kh@netgroup.mn

Н. Энхзаяа

Андеррайтер

enkhzaya.n@netgroup.mn

Э. Сийлэгмаа

Брокер, хөрөнгө оруулалтын зөвлөх

siilegmaa.e@netgroup.mn

О. Батзаяа

Брокер, хөрөнгө оруулалтын зөвлөх

batzaya.o@netgroup.mn

Ж. Энхмэнд

Брокер, хөрөнгө оруулалтын зөвлөх

enkhmend.j@netgroup.mn

Хаяг

NM Tower оффис, 19 давхар, Махатма Гандигийн гудамж, 15-р хороо, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар.

Холбоо барих →