Андеррайтингийн үйлчилгээ

Үнэт цаас гаргах замаар хөрөнгө татан төвлөрүүлэх үйл явцыг эхнээс нь дуустал мэргэжлийн түвшинд удирдана.

Үйлчилгээний тодорхойлолт

Андеррайтингийн үйлчилгээ нь үнэт цаас гаргагчийн санхүүгийн хэрэгцээнд нийцсэн бүтцийг боловсруулж, шаардлагатай үнэлгээ, баримтжуулалтыг гүйцэтгэн, гаргасан үнэт цаасыг анхдагч зах зээлд байршуулах цогц үйлчилгээ юм.

Манай компани хаалттай хүрээнд гаргах өрийн хэрэгслийн хөтөлбөрийг бүтэцжүүлэх, холбогдох бүртгэлийг гүйцэтгэх, бонд тус бүрийн байршуулалтыг зохион байгуулах, купон болон үндсэн төлбөрийн гүйцэтгэлийг хангах чиглэлээр дагнан ажилладаг.

Хэнд зориулсан бэ

Үйл ажиллагаагаа өргөжүүлэх, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилготой, банкны зээлээс гадуур эх үүсвэрийн бүтцээ төрөлжүүлэхийг зорьж буй аж ахуйн нэгжид зориулсан үйлчилгээ. Тогтмол мөнгөн урсгалтай, санхүүгийн тайлан нь аудитаар баталгаажсан байгууллагад илүү тохиромжтой.

Процессын шатууд

  1. Урьдчилсан үнэлгээКомпанийн санхүүгийн байдал, хэрэгцээг судалж, бондын хөтөлбөр тохирох эсэхийг хамтдаа тодорхойлно.
  2. Бүтэц боловсруулахХөтөлбөрийн хэмжээ, хугацаа, купоны нөхцөлийг компанийн мөнгөн урсгалд тааруулж боловсруулна.
  3. БүртгэлШаардлагатай баримт бичгийг бэлтгэж, бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ.
  4. БайршуулалтБонд тус бүрийг хөрөнгө оруулагчдад хаалттай хүрээнд байршуулна.
  5. Төлөлтийн үйлчилгээКупоны болон үндсэн төлбөрийн төлөлтийг хугацаанд нь зохион байгуулна.

Түгээмэл асуулт

Ямар хугацаанд бонд гаргаж болох вэ?

Компанийн бэлтгэл, баримт бичгийн бүрдлээс хамаарна. Урьдчилсан үнэлгээний шатанд бодит хугацааг хамтдаа тодорхойлно.

Ямар компани бонд гаргах боломжтой вэ?

Санхүүгийн тайлан нь баталгаажсан, тогтмол мөнгөн урсгалтай аж ахуйн нэгж. Дэлгэрэнгүйг урьдчилсан үнэлгээгээр тогтооно.

Хураамж хэрхэн тооцогддог вэ?

Хөтөлбөрийн хэмжээ, бүтцээс хамаарна. Хураамжийн ерөнхий мэдээллийг нийцлийн хэсгээс үзнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах уу?

Холбоо барих