← МэдээНэткапитал ҮЦК · Шинжилгээ · Зах зээлийн тойм 2026.05
Net Capital Securities
Тайлангийн сар2026.052026.062026.072026.08
2026 оны 06 сар · 5-р сарын гүйцэтгэл

Эдийн засаг, зах зээлийн сарын тойм

I улиралд эдийн засаг 7.9% өсч сэргэсэн ч инфляц 11.2% хүрч, 5 сарын төсвийн алдагдал жилийн төлөвлөгөөг давлаа. АНУ, Ираны энхийн хэлэлцээрээр газрын тосны үнэ буурсан нь импортын инфляцын дарамтыг сулруулах дохио болов. Иргэдэд олгосон зээлд ББСБ-ын эзлэх хувь 31% хүрэв.

11.2%
Инфляц, 2026.05
2023.05-аас хойшхи дээд
7.9%
Бодит ДНБ-ий өсөлт, I улирал
2025 I улирал 2.6%
$7.73 тэрбум
Гадаад валютын нөөц, 5-р сар
Сарын +5.5%
31%
Иргэдийн зээлд ББСБ-ын хувь
2026 оны I улирал
Тайлангийн сан · Сүүлийн 4 сар

Гол үзүүлэлтийн динамик

Идэвхтэй сарыг тодруулсан.

Үзүүлэлт2026.052026.062026.072026.08
Инфляц, жилийн11.2%12.0%13.0%12.5%
Бодлогын хүү12.0%12.0%12.5% (8/12)12.5%
ДНБ-ий өсөлт, оны эхнээс7.3% (5 сар)7.7% (6 сар)7.6% (7 сар)—
Валютын нөөц, сая $7,733.07,656.27,962.78,360
М2, их наяд ₮51.753.453.154.4
USD/MNT, сарын дундаж3,576.13,576.73,586.83,594.5
Төсвийн тэнцэл (өссөн), их наяд ₮−1.35−2.14−2.21−2.16
ББЗЗ анхдагч арилжаа, тэрбум ₮271.7359.9314.0278.8
ББЗЗ жигнэсэн дундаж хүү19.64%19.73%20.07%19.86%
Санхүүгийн салбарын бондын хүү19.05%18.94%19.30%19.18%
Эх сурвалж: ҮСХ, Монголбанк, MSE & OTC. ББЗЗ-ийн хүүг бүх сараар ижил аргаар (үнийн дүнгээр жигнэж) дахин тооцсон тул анхны PPT тайлангийн тооноос бага зэрэг зөрж болно. ДНБ-ий өсөлтийг ҮСХ-ны сарын өссөн дүнгээр (DT_NSO_0500_001V5) харуулав. «—» нь тухайн сарын мэдээ хараахан нийтлэгдээгүйг илэрхийлнэ.
1 · Олон улсын зах зээл

Төв банкуудын бодлогын шийдвэр зах зээлийн гол анхааралд байлаа

ХНС хүүгээ 3.50–3.75%-д хэвээр үлдээв

5-р сард АНУ-ын CPI сарын 0.5%, жилийн 4.2% өсч 2023 оны 4-р сараас хойшхи дээд түвшинд хүрсэн. Эрчим хүчний индекс 3.9% өсч, CPI-ийн сарын өсөлтийн 60 гаруй хувийг бүрдүүлсэн. Бодит цалин жилд 0.8% буурсан.

ЕТБ хүүгээ 0.25 нэгж хувиар өсгөв

Хадгаламжийн хүү 2.25%, дахин санхүүжилтийн хүү 2.40%, маржинал зээлийн хүү 2.65% болсон. Ойрх Дорнодын хурцадмал байдал эрчим хүчний үнээр дамжин инфляцыг өсгөх эрсдэлтэй гэж үзэв.

SpaceX $75 тэрбумын IPO хийв

Түүхэн дэх хамгийн том IPO болж, өмнөх дээд амжилт болох Saudi Aramco-гийн (2019) $29.4 тэрбумыг 2.5 дахин давлаа.

АНУ, Иран энхийн хэлэлцээрт хүрэхээр болж, газрын тосны үнэ буурлаа

  • Мөргөлдөөнийг зогсоох, Ормузын хоолойг нээх гэрээнд Швейцарт гарын үсэг зурахаар төлөвлөгдсөн. Гэрээний төсөлд Ираны газрын тос, химийн бүтээгдэхүүний экспортын хоригийг цуцлахаар тусгажээ.
  • Нийлүүлэлтийн эрсдэл буурч, Брент дайны өмнөх түвшинд хүрэн буурсан. Энэ нь Монголын шатахуун, дизель түлшний импортын өртөг, инфляц, ханшийн дарамтыг сааруулах эерэг дохио.
  • Goldman Sachs 2026 оны эцсийн алтны үнийн таамгаа $5,400-аас $4,900 болгон бууруулсан.
Эх сурвалж: Investing.com, АНУ-ын ХНС, Европын Төв банк
2 · Эдийн засгийн төлөв

Макро эдийн засгийн үзүүлэлтүүд

Бодит ДНБ-ий өсөлт7.9%2026 оны I улирал · уул уурхай 5.0 нэгж хувь
Инфляц11.2%2026.05 · хүнс 23.4%
Бодлогын хүү12.0%2026.05
Гадаад валютын нөөц7,733.0 сая $2026.05 · +5.5% сарын
Мөнгөний нийлүүлэлт (М2)51.9 их наяд ₮2026.05 · +2.6% сарын
Валютын ханш (USD/MNT)3,576.3 ₮2026.05.31 · 0.0% сарын · CNY +0.97%

Төсвийн алдагдал, оны эхнээс өссөн дүн

их наяд төгрөг
20252026
Эх сурвалж: Bloombergtv.mn

Алдагдал 1.35 их наяд хүрч, өмнөх оноос 5.2 дахин өслөө

  • УИХ 2026 оны төсвийг 1 их наядын алдагдалтай баталсан ч эхний 5 сард бүтэн жилийн хэмжээг давсан.
  • Зарлага 13 их наяд төгрөг болж, хөрөнгийн зардал 72.5% нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлсэн.
  • Орлого 13.5 их наяд, үүнээс татварын орлого 10.7 их наяд төгрөг. Суудлын автомашины импорт буурснаар онцгой албан татвар 28.2% буурсан.
  • Шинэ татварын хуулиудаар татварын ачааллыг 4.1 их наяд орчим төгрөгөөр бууруулах бөгөөд нөлөө нь 2027–2028 оноос мэдрэгдэнэ.
Ерөнхий инфляц 11.2% болж 2023 оны 5-р сараас хойшхи, хүнсний инфляц 23.4% болж 2012 оны 8-р сараас хойшхи хамгийн өндөр түвшинд хүрэв. I улиралд өсөлтийн 5.0 нэгж хувийг уул уурхай, 2.2 нэгж хувийг үйлчилгээ бүрдүүлсэн.
3 · Санхүүгийн салбар · Банк · ББСБ

Санхүүгийн салбарт банкны оролцоо бага зэрэг буурсаар байна

Нийт хөрөнгө, их наяд ₮ (эзлэх хувь)2023202420252026 I улирал
Банк57.1 (90.7%)71.2 (89.2%)85.4 (89.1%)85.0 (88.5%)
ББСБ4.7 (7.4%)7.1 (8.9%)9.1 (9.5%)9.6 (10.0%)
Бусад салбар1.2 (1.9%)1.5 (1.9%)1.4 (1.5%)1.5 (1.5%)

Иргэдэд олгосон зээлд ББСБ-ын эзлэх хувь

хувиар, жилээр
Эх сурвалж: Монголбанк, СЗХ, ҮСХ. Зээлийн хугацаанаас үл хамааруулан тооцов.
  • 2020–2025 онд банкуудын иргэдэд олгосон зээл 2.5 дахин (CAGR 29%) өссөн бол ББСБ-ын зээл 8.7 дахин (CAGR 57%) өссөн.
  • 2026 оны I улиралд иргэдэд олгосон зээлийн 31%-ийг ББСБ, 69%-ийг банк олгосон.
  • Иргэдийн зээлийн үлдэгдэл 27.5 их наяд төгрөг болж 17.7% өссөн нь 2024–2025 оны 36–37%-ийн өсөлтөөс саарсан.
  • Иргэдийн хадгаламж 21.8 их наяд төгрөг болж 14.8% өссөн. Хувийн байгууллагын зээлийн өсөлт 20.7% болж харьцангуй тогтвортой.
4 · ББЗЗ · Бондын хүү

Бондын зах зээл төрөлжиж, хүүгийн зөрүү нэмэгдэж байна

5-р сарын анхдагч арилжаа₮271.7 тэрбум73 гаргалт · 4-р сараас −24.6%
ББЗЗ жигнэсэн дундаж хүү19.64%4-р сараас +1.13 нэгж хувь
Санхүүгийн салбарын дундаж хүү19.05%Бусад салбараас ≈ 0.8 нэгж хувиар бага

5-р сарын гаргалт, салбараар

тэрбум төгрөг
Эх сурвалж: MSE & OTC. «Бусад»-д ангилал тодорхойгүй гаргагчид (Neo power, Edelmont зэрэг) орсон.
  • Сарын хамгийн том гаргалт: Neo power bond 1 (₮25 тэрбум, 21%), Edelmont bond 1 (₮20 тэрбум, 19%), Fuji bond 1.1 (₮15 тэрбум, 20%).
  • Хугацааны бүтэц жигд: 12 сар ₮94.0 тэрбум, 18 сар ₮82.1 тэрбум, 24 сар ₮83.9 тэрбум. 36, 60 сарын урт хугацаат бонд анх удаа ₮11.7 тэрбумаар гарсан.
  • Андеррайтераар Инвескор Капитал ₮56.7 тэрбум, Тэнгэр Капитал ₮39.3 тэрбум, Апекс Капитал ₮33.5 тэрбумаар тэргүүлэв.
5 · Зах зээлийн төлөв

Зах зээлийн шинжилгээ ба төлөв

Өсөлтийн эерэг дохио гарсан ч инфляц, төсвийн тэлэлтийн суурь эрсдэл хадгалагдаж, зээлийн зах зээлийн бүтэц ББСБ-ын талд шилжиж байна.

Дотоод эдийн засагЭерэг дохио, суурь эрсдэл

I улирлын 7.9%-ийн өсөлтийн 5.0 нэгж хувийг уул уурхай бүрдүүлсэн нь эдийн засаг түүхий эдийн мөчлөгөөс өндөр хамааралтай хэвээрийг харуулна.

Инфляц, мөнгөний бодлогоХатуу

Инфляц 11.2%, хүнсний инфляц 23.4% болж зорилтоос өндөр байгаа нь мөнгөний бодлогын хатуу төлөвийг үргэлжлүүлэх нөхцөл бүрдүүлж байна.

Төсөв, гадаад секторТөсвийн тэлэлт

Нөөц 7.7 тэрбум ам.долларт хүрсэн нь ханшийг дэмжиж байгаа ч 5 сарын алдагдал ₮1.35 их наяд болж жилийн төлөвлөгөөг давсан нь дунд хугацаанд инфляц, хүүгийн эрсдэлийг хадгална.

Санхүүгийн салбарБүтэц өөрчлөгдөж буй

Иргэдэд олгосон зээлд ББСБ-ын эзлэх хувь 31% хүрсэн бол иргэдийн зээл, хадгаламжийн өсөлт 15–18% болж саарсан нь өрхийн санхүүгийн идэвх болгоомжтой төлөвт шилжиж буйг харуулна.

Олон улсын орчинТосны үнэ буурсан

АНУ, Европт инфляцын дарамт, бодлогын чангаралтын эрсдэл хэвээр ч газрын тосны үнийн бууралт импортын өртөг, ханшид үзүүлэх дарамтыг сааруулна.

6 · ББСБ салбарт үзүүлэх нөлөө

ББСБ салбарт үзүүлэх нөлөө

Боломж
  • Эдийн засгийн сэргэлт иргэд, ЖДҮ-ийн богино хугацааны санхүүжилтийн эрэлтийг дэмжинэ.
  • Иргэдэд олгосон зээлд ББСБ-ын эзлэх хувь 31% хүрч, банкнаас гадуурх санхүүжилтийн зах зээл тэлж байна.
  • Ханш тогтвортой байгаа нь импортын бараа, автомашин, тоног төхөөрөмжийн санхүүжилтийн эрэлтийг дэмжинэ.
Эрсдэл
  • Бодлогын хүү 12%-д хадгалагдаж, эх үүсвэрийн өртөг, зээлийн эрсдэл өндөр хэвээр байна.
  • Өрхийн бодит худалдан авах чадвар сулрахын хэрээр хугацаа хэтрэлт, чанаргүй зээл нэмэгдэх магадлалтай.
  • Төсвийн алдагдал өсч, мөнгөний бодлого удаан хугацаанд хатуу байх нь ашигт ажиллагаанд дарамт болно.

Дүгнэлт

ББСБ салбарын зах зээлд эзлэх байр суурь бэхжиж байгаа ч энэ өсөлтийн үе шат нь «түргэн өсөлт»-өөс «чанартай өсөлт» рүү шилжих шаардлагыг бий болгож байна.