← МэдээНэткапитал ҮЦК · Шинжилгээ · Зах зээлийн тойм 2026.06
Net Capital Securities
Тайлангийн сар2026.052026.062026.072026.08
2026 оны 07 сар · 6-р сарын гүйцэтгэл

Эдийн засаг, зах зээлийн сарын тойм

Дайн дэлхийн өсөлтийг сааруулж, хиймэл оюун ухаан эдийн засгийг дэмжиж байна. Дотоодод инфляц 12.0% хүрч, эхний хагасын төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөг болов. ТОП 5 банкны хөрөнгө 25% өссөн ч цэвэр ашиг 10.4% буурсан. ББЗЗ-ийн эхний хагасын арилжаа өмнөх оны бүтэн жилийг давлаа.

12.0%
Инфляц, 2026.06
+0.8 нэгж хувь (5-р сар 11.2%)
12.0%
Бодлогын хүү
Хэвээр
$7.66 тэрбум
Гадаад валютын нөөц, 6-р сар
Сарын −0.9%
₮1,462.7 тэрбум
ББЗЗ, 2026 оны эхний хагас
2025 оны бүтэн жил ₮1,272.2 тэрбум
Тайлангийн сан · Сүүлийн 4 сар

Гол үзүүлэлтийн динамик

Идэвхтэй сарыг тодруулсан.

Үзүүлэлт2026.052026.062026.072026.08
Инфляц, жилийн11.2%12.0%13.0%12.5%
Бодлогын хүү12.0%12.0%12.5% (8/12)12.5%
ДНБ-ий өсөлт, оны эхнээс7.3% (5 сар)7.7% (6 сар)7.6% (7 сар)—
Валютын нөөц, сая $7,733.07,656.27,962.78,360
М2, их наяд ₮51.753.453.154.4
USD/MNT, сарын дундаж3,576.13,576.73,586.83,594.5
Төсвийн тэнцэл (өссөн), их наяд ₮−1.35−2.14−2.21−2.16
ББЗЗ анхдагч арилжаа, тэрбум ₮271.7359.9314.0278.8
ББЗЗ жигнэсэн дундаж хүү19.64%19.73%20.07%19.86%
Санхүүгийн салбарын бондын хүү19.05%18.94%19.30%19.18%
Эх сурвалж: ҮСХ, Монголбанк, MSE & OTC. ББЗЗ-ийн хүүг бүх сараар ижил аргаар (үнийн дүнгээр жигнэж) дахин тооцсон тул анхны PPT тайлангийн тооноос бага зэрэг зөрж болно. ДНБ-ий өсөлтийг ҮСХ-ны сарын өссөн дүнгээр (DT_NSO_0500_001V5) харуулав. «—» нь тухайн сарын мэдээ хараахан нийтлэгдээгүйг илэрхийлнэ.
1 · Олон улсын зах зээл

ОУВС эдийн засгийн өсөлтийн таамаглалаа бууруулав

ОУВС-гийн шинэчилсэн төсөөллөөр дэлхийн өсөлт 2024–2025 оны дундаж 3.5%-иас 2026 онд 3.0% болж, 2027 онд 3.4% болж сэргэнэ. Дэлхийн инфляц 2025 оны 4.1%-иас 2026 онд 4.7% болж нэмэгдэнэ.

2026 оны өсөлтийн таамаглал, ОУВС

хувиар
4-р сарын таамаглал7-р сарын таамаглал
IMF World Economic Outlook
Дайны сөрөг шокТехнологийн эерэг шок
Эрчим хүчний үнэ нэмэгдэхAI, дата төвийн хөрөнгө оруулалт өсөх
Нийлүүлэлтийн сүлжээ доголдохХагас дамжуулагчийн эрэлт нэмэгдэх
Инфляцын дарамт нэмэгдэхҮйлдвэрлэл, экспорт идэвхжих
Санхүүжилтийн нөхцөл чангарахБизнесийн хөрөнгө оруулалт нэмэгдэх
Эрчим хүч импортлогч орнууд дарамтад орохТехнологийн сүлжээнд оролцогч орнууд өсөх

Газрын тос дахин өсөв

6-р сард АНУ, Иран энхийн хэлэлцээрт хүрэхээр болж тосны үнэ дайны өмнөх түвшинд буурсан ч 7-р сарын эхээр харилцан цохилт өгч, Ормузын урсгал хэзээ сэргэх нь тодорхойгүй болов.

Алтны ханш буурав

АНУ-ын мөнгөний бодлого чангарч, доллар болон бондын өгөөж өсөж, геополитикийн эрсдэл намжсанаар алтны үнэ $4,500 орчмоос $4,000 орчимд буурлаа.

ЕТБ хүүгээ 2.25% болгов

Хадгаламжийн хүүг 25 суурь нэгжээр нэмж 2.25% болгосон. Еврогийн бүсийн өсөлтийг 2026 онд 0.8%, 2027 онд 1.2% гэж төсөөлөв. SpaceX $75 тэрбумын IPO-гоор түүхэн дэх хамгийн том гаргалт хийв.

2 · Эдийн засгийн төлөв

Эдийн засгийн өсөлт 5-р сард 7.3%-д хүрч бага зэрэг буурлаа

Бодит ДНБ-ий өсөлт7.3%2026 оны 5 сар
Инфляц12.0%2026.06 · хүнс 24.8%
Бодлогын хүү12.0%2026.06 · хэвээр
Гадаад валютын нөөц7,656.2 сая $2026.06 · −0.9% сарын · +9.3% жилийн
Мөнгөний нийлүүлэлт (М2)53.4 их наяд ₮2026.06 · +26.6% жилийн
Валютын ханш (USD/MNT)3,579.9 ₮2026.06.30 · оны эхнээс +0.65%

ДНБ-ий өсөлтөд салбаруудын оруулсан хувь нэмэр, 2026

нэгж хувь, өссөн дүнгээр
Уул уурхайҮйлчилгээ
Эх сурвалж: Монголбанк, ҮСХ
  • 5-р сарын байдлаар өсөлт 7.3% болж өмнөх сараас бага зэрэг буурсан ч өмнөх оны мөн үеэс мэдэгдэхүйц сэргэлттэй.
  • Өсөлтийн 3.7 нэгж хувийг уул уурхай бүрдүүлсэн нь түүхий эдийн салбараас хамаарал өндөр хэвээрийг харуулна.
  • Үйлчилгээ 1.9, хөдөө аж ахуй 1.5 нэгж хувийн хувь нэмэр оруулж, өмнөх сараас сэргэсэн.
  • Ерөнхий инфляц 12.0% болж 2023 оны 3-р сараас хойшхи, хүнсний инфляц 24.8% болж 2012 оны 4-р сараас хойшхи хамгийн өндөр түвшинд хүрэв.

Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, эхний хагас

их наяд төгрөг
ОрлогоЗарлага
Эх сурвалж: ҮСХ
  • Эхний хагасын тэнцэл 2.14 их наяд төгрөгийн алдагдалтай. Орлого 10.7%, зарлага 20.1%-иар өссөн.
  • Татварын орлого 13.4 их наяд төгрөг болж 10.3% өссөн: орлогын албан татвар 29.9%, НӨАТ 24.0%, нийгмийн даатгал 22.2%.
  • Зарлага 16.8 их наяд төгрөг болж 2.8 их наядаар өссөн. Хөрөнгийн зардал 58.2%, бараа, үйлчилгээний зардал 20.0% нэмэгдсэн.
  • Валютын нөөц өндөр түвшинд байгаа нь USD/MNT ханшийг эхний хагаст бараг өөрчлөлтгүй (+0.65%) барьсан. CNY/MNT 3.67% өссөн.
3 · Санхүүгийн салбар

ТОП 5 банкны нийт хөрөнгө өссөн ч цэвэр ашиг буурлаа

Нийт хөрөнгө, эхний хагас

их наяд төгрөг · нийт +25.0%
2025 I хагас2026 I хагас

Цэвэр ашиг, эхний хагас

тэрбум төгрөг · нийт −10.4%
2025 I хагас2026 I хагас
ТОП 5 банкны нийт хөрөнгө 16.2 их наядаар буюу 25.0% өсч 80.9 их наяд төгрөгт хүрсэн. Харин татварын дараах ашиг 10.4% буурч ₮715.1 тэрбум болсон. Хүүгийн орлого 12.2% өссөн бол хүүгийн зардал 19.8% өссөн нь ашиг буурах гол шалтгаан боллоо.
4 · ББЗЗ · Бондын хүү

ББЗЗ-ийн анхдагч арилжаа эхний хагаст өмнөх оны гүйцэтгэлийг давлаа

6-р сарын анхдагч арилжаа₮359.9 тэрбум91 гаргалт · 5-р сараас +32.4%
ББЗЗ жигнэсэн дундаж хүү19.73%+0.09 нэгж хувь
Санхүүгийн салбарын дундаж хүү18.94%−0.11 нэгж хувь

2026 оны эхний хагасын бондын бүтэц, салбараар

нийт дүнд эзлэх хувь
Эх сурвалж: MSE & OTC, 2026-06-22
  • 2026 оны эхний хагаст ББЗЗ-ийн анхдагч арилжаа ₮1,462.7 тэрбум болж, 2025 оны бүтэн жилийн ₮1,272.2 тэрбумыг давсан.
  • Санхүүгийн салбар 40.3% буюу ₮590 тэрбум, барилга 33.0% буюу ₮483 тэрбумаар тэргүүлсэн.
  • 6-р сард санхүүгийн салбар ₮164.3 тэрбум (51 гаргалт), уул уурхай ₮117.1 тэрбум татав. Сарын хамгийн том гаргалт Saker bond 1.1 (₮36 тэрбум, 21%).
  • 24 сарын бонд ₮190.1 тэрбум, 12 сарын бонд ₮130.1 тэрбум байв.
5 · Зах зээлийн төлөв

Зах зээлийн шинжилгээ ба төлөв

Эхний хагаст өсөлт хадгалагдсан ч инфляц 12.0%, төсвийн алдагдал ₮2.1 их наяд болж, санхүүгийн салбарт маржин шахагдах шинж тод илэрлээ.

Олон улсын орчинЭсрэг чиглэлтэй хүчин зүйлс

ОУВС дэлхийн өсөлтийн таамаглалыг 3.0% болгож, 2026 онд дэлхийн инфляц 4.7% болж нэмэгдэнэ гэж үзэв. Эрчим хүчний шок өсөлтийг сааруулж, технологийн хөрөнгө оруулалт хэсэгчлэн нөхөж байгаа нь орнуудад жигд бус нөлөөлж байна.

Дотоод эдийн засагУул уурхайгаас хамааралтай

Өсөлт 7.3%-д хадгалагдсан ч түүний тал орчмыг уул уурхай бүрдүүлж байна. Инфляц, бодлогын хүү тус бүр 12.0% болж, мөнгөний нийлүүлэлт 26.6% өссөн нь инфляцын дарамт ойрын хугацаанд намжихгүйг харуулна.

ТөсөвТэлэлт

Эхний хагасын алдагдал ₮2.14 их наяд болж, зарлага (20.1%) орлогоос (10.7%) хоёр дахин хурдан өссөн. Хөрөнгийн зардлын 58.2%-ийн өсөлт дотоод эрэлт, импортыг нэмэгдүүлнэ.

Санхүүгийн салбарМаржин шахагдаж буй

ТОП 5 банкны актив 25.0% өссөн ч хүүгийн зардал (+19.8%) орлогоос (+12.2%) хурдан өсч цэвэр ашиг 10.4% буурсан. Энэ хандлага ББСБ салбарт ч адил маржины дарамт үүсгэнэ.

Бондын зах зээлЭрчимтэй

Эхний хагасын арилжаа ₮1.46 их наяд болж 2025 оны бүтэн жилийн дүнг давсан. Санхүү (40.3%) болон барилга (33.0%) салбар гаргалтын гол хэсгийг бүрдүүлж байна.

6 · ББСБ салбарт үзүүлэх нөлөө

ББСБ салбарт үзүүлэх нөлөө

Боломж
  • Өсөлт 7.3%-д хадгалагдаж, үйлчилгээ, хөдөө аж ахуй сэргэж байгаа нь бичил, жижиг бизнесийн санхүүжилтийн эрэлтийг дэмжинэ.
  • Нөөц 7.6 тэрбум ам.доллар байгаа нь ханшийн огцом савлагааны эрсдэлийг бууруулна.
  • ББЗЗ-ийн эхний хагасын арилжаа ₮1.46 их наяд хүрсэн нь бондоор эх үүсвэр татах боломж өргөжсөнийг харуулна.
Эрсдэл
  • Инфляц, бодлогын хүү тус бүр 12.0% байгаа нь эх үүсвэрийн өртгийг өндөр түвшинд барина.
  • Хүнсний инфляц 24.8% хүрсэн нь хэрэглээний зээлдэгчдийн эргэн төлөлтийн чадварыг сулруулна.
  • Эх үүсвэрийн зах зээлд өрсөлдөөн нэмэгдэж, хүүгийн өрсөлдөөн маржиныг шахна.

Дүгнэлт

Банкны салбарын ашиг буурсан нь эх үүсвэрийн өртөг орлогоос хурдан өсч буй бүтцийн дарамтыг харуулж байгаа бөгөөд ББСБ салбарт ч ижил эрсдэл хүлээгдэж байна. Өсөлтийн боломж хадгалагдсан ч цэвэр хүүгийн маржин, активын чанарын удирдлага тэргүүлэх зорилт болно.